Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо
2020/03/27
2020/03/27
2020/03/24
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Дүрмийн зорилт
1.Энэ дүрмийн зорилт нь Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо /цаашид монголоор МГЗНХ, англиар MPUA (Mongolian Photographers United Association) гэх/-ны зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл, бүтэц зохион байгуулалт, Удирдах, зөвлөлийн эрх үүрэг, хүлээх хариуцлага, холбооны үйл ажиллагааны ил тод байдал ба тус байгууллагын нууцыг тогтоох, хамгаалах, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл, журам, холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах нөхцөл, журам,холбооны билэг тэмдэг, Монголын гэрэл зурагчдын дээд шагналын эрх зүйн үндсийг тодорхойлж зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. МГЗНХ-ны эрх зүйн байдлын тодорхойлолт
1.Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо нь Монгол Улсын мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчид, дэмжигчид, гэрэл зургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэн нэгтгэсэн, хараат бус, ашгийн бус, нийгэмд үйлчилдэг, тогтвортой, үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулдаг Монголын Гэрэл Зурагчдын үндэсний хэмжээний Төрийн Бус Байгууллага мөн.
3 дугаар зүйл. МГЗНХ-ны үйл ажиллагаандаа
дагаж мөрдөх хууль тогтоомж
1.Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Байгууллагын нууцийн тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актыг дагаж мөрдөнө.
4 дүгээр зүйл. МГЗНХ-ны үүсгэн байгуулсан огноо
1.МГЗНХ-г үүсгэн байгуулагчдын анхдугаар хурлын 1 дүгээр тогтоолоор үүсгэн байгуулах тухай шийдвэр гаргаж, энэхүү дүрмийг баталсан 2005 оны12 дугаар сарын 13-ний өдрийг Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоог үүсгэн байгуулсан он, сар, өдөр гэнэ.
2.Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо нь “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” Монгол Улсын хуулинд заасан журмын дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Хууль зүй, дотоод хэргийн яам/-ны улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ.
5 дугаар зүйл. МГЗНХ-ны оршин байх газар,
хууль ёсны хаяг, хүндэтгэн хадгалж,
хэрэглэх эд зүйлс
1.Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны Удирдах Зөвлөл, түүний Ажлын алба нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрлана.
2.Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны хууль ёсны хаяг нь ___ байрлана.
3.Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо нь электрон шуудангийн хаяг /е-mail/, вэб сайтын хаягтай байна.
4. МГЗНХ-ны төв байранд тус холбооны билэг тэмдэг, далбаа, тамга, Монголын гэрэл зурагчдын дууллын үг, аяын эх хувь, хэвлэмэл хуудас, Монголын гэрэл зурагчдын Дээд шагналыг тус тус хүндэтгэн хадгалж, хэрэглэнэ.
6 дугаар зүйл. МГЗНХ-ны үйл ажиллагааны ил тод байдал
1. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны үйл ажиллагаа нь Төрийн бус байгууллагын тухай 5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу олон түмэнд ил тод байх ба тус холбооны гишүүд болон иргэд хэн ч гэсэн үйл ажиллагааны тайлантай танилцаж болно.
7дугаар зүйл. МГЗНХ-ны нууцыг тогтоох, хамгаалах
1. Байгууллагын нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “2. Байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсвэл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байгууллагын нууцад хамааруулж болно.” гэж заасны дагуу Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны дараахь бичиг баримт, мэдээллийг тус байгууллагын нууц гэж тогтооно:
1/ Монгол Улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсруулж, гишүүн гэрэл зурагчдынхаа саналыг аван МГЗНХ-ны Удирдах зөвлөлөөс баталсан Монголын гэрэл зургийг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, бодлого, стратегийн төлөвлөгөө,
2/ Монголын төр засаг, хэвлэл мэдээллийн болон бусад байгууллагуудтай найрсаг харилцаатай, харилцан ашигтай ажиллахаар МГЗНХ-ны Удирдах зөвлөлөөс баталсан гэрээ хэлцэлүүд,
2. МГЗНХ-ны нууц бичиг баримт, мэдээлэл нь Байгууллагын нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад учрахаар байж болохгүй.
3. Байгууллагын нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу МГЗНХ-ны Удирдах зөвлөл “Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны нууцыг тогтоох, хамгаалах тухай журам”-ыг тогтоож, мөрдөнө. МГЗНХ-ны нууцыг хариуцаж байгаа, эсвэл түүнтэй албан үүрэг, мэргэжлийн үйл ажиллагааны дагуу танилцсан, олж мэдсэн этгээд уул нууцыг чанд хадгалах үүрэгтэй. МГЗНХ нь гэрээ, хэлцэлийн үйл ажиллагааныхаа дагуу олж мэдсэн хувь хүн ба байгууллагын нууцыг холбооны нууцын нэгэн адил хамгаална.
4. МГЗНХ-ны нууцтай холбогдсон асуудлыг Байгууллагын нууцын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН
НЭГДСЭН ХОЛБООНЫ ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ҮНДСЭН ЧИГЛЭЛ, ЗАРЧИМ
8 дугаар зүйл. МГЗНХ-ны зорилго
1.Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны зорилго нь Монгол Улсад гэрэл зургийн соёлыг хөгжүүлэх, мэргэжлийн, урлагийн бүтээл талаас нь олон нийтэд сурталчилан таниулах, мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын мэдлэг боловсрол, дадлага туршлагыг хөгжүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх, гишүүдийнхээ эрх, ашиг сонирхлыг Монгол Улсын болон олон улсын хэмжээнд төлөөлөн хамгаалах, эвлэлдэн нэгдэж үзэл бодлоо илэрхийлэх нөхцөл, боломжоор хангахад оршино.
9 дүгээр зүйл.Үйл ажиллагааны үндсэн чиглэл
1. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо нь энэхүү дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дангаараа болон гадаад, дотоодын байгууллага, иргэдтэй хамтран дараах үйл ажиллагааг зохион байгуулна.
Үүнд:
1/ Монголын гэрэл зургийг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, бодлого, стратегийн төлөвлөгөөг Монгол Улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсруулан, гэрэл зурагчдаараа хэлэлцүүлэн батлан хэрэгжүүлэх,
2/ Монголын гэрэл зурагчдын ёс зүйн журмыг боловсруулан гэрэл зурагчдаараа хэлэлцүүлэн баталж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллах, ,
3/ Хууль санаачлагчдад уламжлан хууль тогтоогчдын дэмжлэгийг аван Соёлын тухай хуулинд “Мэргэжлийн гэрэл зураг, гэрэл зурагчдыг хөхиүлэн дэмжих, Монгол Улсын түүх, соёлд холбогдох онцлог үйл явдал, он дарааллын түүх, соёлын талаархи гэрэл зургийн цуврал цомог, санг өргөжүүлэх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх” гэсэн заалт оруулах
4/ Холбооны харьяа гэрэл зургийн галерейг / photo gallery / байгуулж, тогтмол ажиллуулах
5/ Гишүүдийнхээ шилдэг гэрэл зургуудыг овог нэр, бүтээлээр нь ангилан төрөлжүүлж, холбооныхоо вэб сайтад / internet gallery/-д тогтмол хугацаанд өөрчлөж байхаар байрлуулж, интернет худалдааг зохион байгуулах,
6/ Гэрэл зургийн анхан, дунд шатны, мэргэжлийн түвшингийн урт, богино, дунд хугацааны сургалт зохион байгуулах, гэрчилгээжүүлэх, зэрэглэл тогтоох,
7/ олон улсын байгууллагууд болон гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгжүүдэд гэрэл зургийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр харилцаа холбоо тогтоон харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх,
8/ Гишүүн гэрэл зурагчид ба гэрэл зургийн байгууллагуудынхаауран бүтээлээ бүтээж, тууривах нөхцөл, боломжоор хангахад туслалцаа дэмжлэг үзүүлэх
9/ гадаад улс орнуудын гэрэл зургийн байгууллагуудтай холбоо тогтоон хамтын ажиллагааны гэрээ байгуулан олон улсын гэрэл зурагчдын үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулах, харилцан туршлага, мэдээлэл солилцох, сургалт явуулах зэргээр хамтран ажиллах,
10/ Монголын ахмад болон уран бүтээл нь олны танил гэрэл зурагчдын намтар, ажил үйлс, шилдэг бүтээлүүд, тэдгээрийн гэгээн дурсгал, алдар гавьяаг мөнхжүүлэхээр дурсгалын самбар,гэрэл зургийн цомог зэргийг нь гэр бүл, хамт олонтойн хамтарч бүтээх, гэрэл зурагчин агсан хүмүүсийн амьдарч байсан байшин дээр нь дурсгалын самбар байрлуулах, Монголд ашиглагдаж байсан гэрэл зургийн аппарат, техник хэрэгслийг олж цуглуулан музей байгуулан ажиллуулах зэрэг ажлуудыг хийх,
11/ Гишүүн гэрэл зурагчдын үнэн зөв дэлгэрэнгүй судалгааг бүрдүүлэн тогтмол хөтөлж, Монголын гэрэл зурагчдын тухай мэдээллийн санг бий болгох, гэрэл зурагчдын товч танилцуулга, утасны жагсаалт гаргах,
12/ Гишүүн гэрэл зурагчдын болон гэрэл зургийн байгууллагуудынхаа уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж олон нийтэд сурталчлах, мөн гэрэл зургийг нь тогтоосон болон тохиролцооны үнээр борлуулах ажлыг техник, зохион байгуулалтаар хангах,
13/ Монголын төрийн агентлаг, байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай найрсаг харилцаатай, харилцан ашигтай ажиллах хөтөлбөр боловсруулан ажиллах,
2. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо нь дүрмийн зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэлээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан тус холбоог санхүүжүүлэхийн тулд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхээр өөрийн хөрөнгөөрөө компани байгуулж болно. Компанийг үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг МГЗНХ хариуцна.
10 дугаар зүйл.Үйл ажиллагаандаа баримтлах зарчим
1.Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо нь үйл ажиллагаандаа ардчилсан ёс, сайн дурын үндсэн дээр байх, ахмадаа хүндэтгэдэг, залуучуудаа дэмждэг байх ерөнхий зарчмаас гадна зохион байгуулалтын хувьд тогтвортой, залгамж чанартай, чадварлаг, дадлага туршлагатай, хариуцлага тооцдог ёс зүйтэй байх, удирдах удирдуулах ёс гэсэн зарчмуудыг баримтлан ажиллана.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН
НЭГДСЭН ХОЛБООНЫ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
11 дүгээр зүйл.МГЗНХ-ны бүтэц
1.МГЗНХ нь дор дурьдсан бүтэцтэй байна:
1/ Их хурал,
2/ Удирдах зөвлөл,
3/ Ерөнхийлөгч,
4/ Дэд Ерөнхийлөгч,
5/ Ерөнхий нарийн бичгийн дарга,
6/ Зөвлөх,
6/ Ажлын алба,
7/ Хяналтын зөвлөл,
8/ Гишүүн байгууллага /гэрэл зургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд/,
9/ Гишүүн хувь хүн /мэргэжлийн гэрэл зурагчин болон гэрэл зураг сонирхогчид/,
10/ Аймаг, нийслэлийн гэрэл зурагчдын салбар холбоо,
11/ Гадаад улс дахь Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны төлөөлөгчийн газар гэсэн бүтэцтэй байна.
12 дугаар зүйл.Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны
Их Хурал
1.Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны эрх барих дээд байгууллага нь тус холбооны гишүүн хувь хүмүүсээс бүрдэх Их хурал /цаашид “Их хурал” гэх/ мөн. Их хуралд хүрэлцэн ирэх төлөөлөгч, тэдгээрийн тоо, төлөөллийг тус холбооны Удирдах зөвлөл, эсхүл Их хурлыг зохион байгуулахаар Удирдах зөвлөлөөс байгуулсан ажлын хэсэг тоо тогтооно.
2.МГЗНХ-ны Их Хурал нь 4 жил тутамд нэг удаа хуралдах бөгөөд Их Хурлын товыг тус холбооны Удирдах зөвлөл тогтооно. Ээлжит бус Их хурлыг шаардлагатай гэж үзвэл тус холбооны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлөөс тогтоож, зарлан хуралдуулж болно. Тус холбооны 8-аас дээш гишүүн байгууллагаас Хяналтын зөвлөлд гаргасан өргөдлийг үндэслэн Хяналтын зөвлөлөөс ээлжит бус Их Хурлыг зарлан хуралдуулах дүгнэлтийг Удирдах зөвлөлд оруулсан тохиолдолд Удирдах зөвлөлийн нийт гишүүдийн дөрөвний гурвын саналаар МГЗНХ-ны ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулж болно. Их хурлын хуралдааны журмыг Удирдах зөвлөлөөс тогтооно.
3. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ Монголын гэрэл зургийг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, бодлого стратегийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах, хэрэгжилтийг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх,
2/ МГЗНХ-ны дүрмийг хэлэлцэн батлах, нэмэлт өөрчлөлт оруулах,
3/ МГЗНХ-ны Ерөнхийлөгчийн тайлан илтгэлийг сонсон хэлэлцэх,
4/МГЗНХ-ны Хяналтын зөвлөлийн тайлан илтгэлийг сонсон хэлэлцэх,
5/ МГЗНХ-ны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх,
6/ МГЗНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх
7/ МГЗНХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, чөлөөлөх
8/ Их хурлын төлөөлөгчөөс болон Удирдах зөвлөлөөс хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр оруулсан бусад асуудал,
4. Их Хуралд нийт төлөөлөгчдийн гуравны хоёр нь хүрэлцэн ирснээр аливаа асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэр гаргах хүчинтэйд тооцно. Их хурлын шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.
13 дүгээр зүйл. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны
Удирдах Зөвлөл
1. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны Их Хурлын хооронд тус холбооны Удирдах зөвлөл /цаашид “Удирдах зөвлөл” гэх/ бүхий л үйл ажиллагааг чиглүүлэн удирдана. МГЗНХ-ны Удирдах зөвлөл нь 19-21 гишүүдээс бүрдэх ба Их хурлаас нэр дэвшүүлэн сонгож, чөлөөлөх бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүдийн 51-ээс доошгүй хувь нь мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчид, гэрэл зургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын удирдах албан тушаалтангаас, бусад Удирдах зөвлөлийн гишүүд нь Улсын Их Хурлын гишүүн, түүх, соёлын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн болон оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал хариуцсан засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн албан тушаалтан, хууль зүй, хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллагуудын удирдах албан тушаалтангуудаас бүрдэнэ. Их хурлаас Удирдах зөвлөлийн шийдвэр гаргах хүчинтэй олонхиос доошгүй гишүүдийг сонгож, дутуу үлдсэн Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох эрхийг шинээр байгуулагдсан Удирдах зөвлөлд шилжүүлж болно.Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд шаардлагатай гэж үзвэлУдирдах зөвлөлийн хуралдаанаас Удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, нөхөн сонгож болно. Нөхөн сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь өмнөх гишүүний үлдсэн бүрэн эрхийн хугацаатай тэнцүү байна.
2. Удирдах зөвлөл жилд хоёроос доошгүй удаа хуралдана. Удирдах зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хуралдааныг МГЗНХ-ны Ерөнхийлөгч зарлан хуралдуулна. МГЗНХ-ны Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргаболон Удирдах зөвлөлийн нийт гишүүдийн гуравны нэгийн саналаар Удирдах зөвлөлийн ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж болно. Удирдах Зөвлөлийн ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж байгаа удирдах албан тушаалтангууд нь энэ тухайгаа МГЗНХ-ны Ерөнхийлөгчид урьдчилан мэдэгдэж санал солилцсон байна.
3. МГЗНХ-ны Удирдах зөвлөлийн нийт гишүүдийн олонхи нь хуралдаандаа хүрэлцэн ирснээр аливаа асуудлыг чөлөөтэй хэлэлцэн олонхийн саналаар шийдвэр гаргах хүчинтэй болно. Удирдах зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна. Удирдах зөвлөлийн гишүүд /цаашид “гишүүн” гэх/ аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна. Удирдах зөвлөл нь хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ. Удирдах зөвлөлийн шийдвэрлэх асуудлаар гишүүн сонирхлын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтанд оролцохгүй.Удирдах зөвлөлийн хуралдаан даргалагч сонирхлын зөрчилтэй байвал хуралдааныг өөр гишүүн даргална.
4.Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг холбооны гишүүн, гишүүн байгууллагын төлөөлөгчдийг болон бусад хүмүүсийг оролцуулан зөвлөх эрхтэйгээр хуралдуулж болно.
4. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны Удирдах зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ МГЗНХ-ны Дэд Ерөнхийлөгчийн тоог тогтоох, Удирдах зөвлөлийн гишүүдийн дундаас сонгох, чөлөөлөх
2/ МГЗНХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох, чөлөөлөх
3/ МГЗНХ-ны Ажлын албадын /цаашид “Ажлын алба” гэх/ тоо, бүтэц, орон тоог Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Ерөнхий нарийн бичгийн даргын өргөн мэдүүлснээр батлах, өөрчлөн зохион байгуулах
4/ Ажлын албаны даргыг Ерөнхий нарийн бичгийн даргын санал болгосноор томилох, чөлөөлөх
5/ Ерөнхий нарийн бичгийн даргаас Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нартай зөвшилцөн өргөн мэдүүлснээр МГЗНХ-ны жилийн ажлын төлөвлөгөө, түүний төсвийн төслийг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах, тодотгол хийх
6/ МГЗНХ-ны жилийн ажлын тайлан, түүний төсвийн зарцуулалтын талаархи Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлийг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөн шагнаж урамшуулах болон санал, зөвлөмж, анхааруулга, сануулга өгөх, шүүмжлэх
7/ МГЗНХ-г төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах Ерөнхий нарийн бичгийн даргын эрх хэмжээг тогтоох
8/ МГЗНХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах, дүрэмд нийцүүлэн бусад журмуудыг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах
14 дүгээр зүйл. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны
Ерөнхийлөгч
1.Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч нь /цаашид “Ерөнхийлөгч” гэх/ тус холбоог тэргүүлж, удирдаж ажиллана. Ерөнхийлөгч нь сонгуульт хэлбэрээр бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
2. МГЗНХ-ны Ерөнхийлөгчийг тус холбооны Их хурлаас нэр дэвшүүлэн олонхийн саналаар сонгоно. МГЗНХ-ны Ерөнхийлөгч нь Монголын нийгэм, улс төр, бизнесийн тавцанд байр сууриа эзэлсэн, тус холбооны нэр төрийг улсдаа төдийгүй олон улсын хэмжээнд өндөрт өргөж чадах, холбооны санхүүжилтийг хариуцан явах, гэрэл зураг сонирхогчМонгол Улсын иргэн байна.
3. Ерөнхийлөгч нь Монгол Улсын төр засаг, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад болон олон улсад МГЗНХ-г төлөөлөх, гэрээ, хэлцэл байгуулах бүрэн эрхтэй.
4. МГЗНХ-ны Ерөнхийлөгч нь олон улсын болон улсын хэмжээний гэрэл зургийн үйл ажиллагаанд холбоог төлөөлөн оролцох, тус холбооны болон Монголын нийт гэрэл зурагчдын нийтлэг эрх, ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, Монголын гэрэл зургийг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, бодлого стратегийн хэрэгжилтийг хариуцан ажиллах эрх үүрэгтэй.
5. Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Ерөнхий нарийн бичгийн даргатай гэрээ байгуулж ажиллах эрхтэй.
6.МГЗНХ-ны Ерөнхийлөгч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд энэ дүрэмд нийцүүлэн тушаал гаргаж болно. Ерөнхийлөгчийн гаргасан тушаалыг МГЗНХ-ны Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, Зөвлөх, холбооны гишүүд биелүүлэх үүрэгтэй. Ерөнхийлөгчийн тушаал энэ дүрэмд нийцээгүй бол өөрөө эсхүл Удирдах зөвлөл хүчингүй болгоно.
15 дугаар зүйл. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны
Дэд Ерөнхийлөгч
1. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо нь Дэд Ерөнхийлөгчтэй /цаашид “Дэд Ерөнхийлөгч” гэх/-тэй байна. Дэд Ерөнхийлөгчийн тоо, бүрэн эрх, үйл ажиллагааны чиг үүргийг Удирдах зөвлөл батална. Дэд Ерөнхийлөгч нь сонгуульт хэлбэрээр үйл ажиллагаа явуулна.
2. Дэд Ерөнхийлөгч нь МГЗНХ-ны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлон, холбооны жилийн ажлын төлөвлөгөөнд тусгуулан хэрэгжилтийг нь тогтмол хянаж, чиглэл өгчажиллана.
3. Дэд Ерөнхийлөгч нь МГЗНХ-ны Ерөнхийлөгчийг орлож ажиллах бөгөөд гадаад, дотоод харилцаанд МГЗНХ-г төлөөлнө.
16 дугаар зүйл. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны
Ерөнхий нарийн бичгийн дарга
1.Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргыг /цаашид “Ерөнхий нарийн бичгийн дарга” гэх/-ийг Удирдах зөвлөлөөс томилж чөлөөлнө.
2.Ерөнхий нарийн бичгийн дарга нь холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж ажиллана.
3.Ерөнхий нарийн бичгийн даргын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг Ерөнхийлөгчтэй байгуулсан гэрээгээр зохицуулна.
4.Ерөнхий нарийн бичгийн дарга нь МГЗНХ-ны Ажлын албадын үйл ажиллагааг удирдан зохицуулна.
5.Ерөнхий нарийн бичгийн дарга нь ажлаа Удирдах зөвлөлд тайлагнаж, Ерөнхийлөгчид шуурхай мэдээлж, үүрэг чиглэл авч ажиллана.
6.Ерөнхий нарийн бичгийн дарга нь энэ дүрэм, Ерөнхийлөгчтэй байгуулсан гэрээгээр олгосон бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж болно. Ерөнхий нарийн бичгийн даргын тушаал нь энэ дүрэм, гэрээнд нийцээгүй бол өөрөө, эсхүл Ерөнхийлөгч хүчингүй болгоно.
17 дугаар зүйл. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны
Зөвлөх
1. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо нь энэ дүрэмд заасан зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэлээ хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа авахын тулд орон тооны бус зөвлөхүүд /цаашид “зөвлөх” гэх /-тэй байна. Зөвлөхүүдийн тоо, зөвлөж ажиллах салбар чиглэлийг Удирдах зөвлөл тогтоох бөгөөд хуулийн, оюуны өмчийн зэрэг зөвлөхүүдтэй байна.
2. Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарганарын саналыг үндэслэн тус холбооны зөвлөхийг Удирдах зөвлөлөөс сонгож, чөлөөлнө. Зөвлөх нь Удирдах зөвлөл, Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга нарт зөвлөж ажиллана.
3. Зөвлөх нь МГЗНХ-ны Их хурал, Удирдах зөвлөл, Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргын батлах дүрмийн нэмэлт өөрчлөлт, журам бусад бичиг баримт, тогтоол, тушаалын төсөл боловсруулахад зөвлөх бөгөөд Удирдах зөвлөлийн хуралдаанд зөвлөх эрхтэй оролцоно.
18 дугаар зүйл. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны
Ажлын алба
1. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны Ажлын албаны тоо, бүтэц, орон тоог Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Ерөнхий нарийн бичгийн даргын өргөн мэдүүлснээр Удирдах зөвлөл батлана.
2. Ерөнхий нарийн бичгийн даргын санал болгосноор Ажлын албаны даргыг Удирдах зөвлөл томилж, чөлөөлнө.
3. Ажлын албаны гишүүдийг Ерөнхий нарийн бичгийн дарга томилж, чөлөөлнө.
19 дүгээр зүйл. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны
Хяналтын Зөвлөл
1. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны Хяналтын зөвлөл /цаашид “Хяналтын зөвлөл” гэх/ нь 5-7 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд даргаа дундаасаа сонгож, чөлөөлнө.
2. Хяналтын зөвлөлийн гишүүнийг МГЗНХ-ны Их хурлаас нэр дэвшүүлэн сонгож, чөлөөлнө.
3. Хяналтын зөвлөл нь МГЗНХ-ны дүрмийн хэрэгжилт, удирдлага, санхүү, ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, гишүүнчлэлд хяналт тавьж, ажлаа Их Хуралд тайлагнаж, Удирдах зөвлөлд мэдээлж, шийдвэрлүүлж байна.
4. Хяналтын зөвлөлийн хуралдаанд гишүүдийн олонхи хүрэлцэн ирснээр аливаа асуудлыг хэлэлцэн олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд шийдвэр дүгнэлт хэлбэрээр гарна. Дүгнэлтэнд Хяналтын зөвлөлийн дарга, эсхүл хуралдаан даргалагч, хуралдаанд оролцсон бусад гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
20 дугаар зүйл. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны
Гишүүн байгууллага, Гишүүн хувь хүн
1. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо нь зохион байгуулалтын хувьд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гэрэл зургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүсийг сайн дурын үндсэн дээр нэгтгэж ажиллана. Гадаад улсад гэрэл зургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын иргэн, иргэдийн байгуулсан байгууллага нь сайн дурын үндсэн дээр МГЗНХ-ны гишүүн байгууллага, хувь хүн /цаашид “гишүүн” гэх/-ээр элсэж болно.
2. МГЗНХ-ны гишүүн байгууллага, хувь хүн нь тус холбооны дүрэм, зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр элссэн байна. МГЗНХ-ны гишүүн байгууллага нь элсэх тухай албан бичиг өгснөөр, гишүүн нь анкетийг бөглөж, МГЗНХ-нд өгснөөр тус тус гишүүн байгууллага, гишүүн хувь хүн болсонд тооцогдоно.
3. МГЗНХ-ны гишүүн байгууллага, гишүүн нь холбооны үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, байр сууриа Монголын гэрэл зургийг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, бодлого стратегийн төлөвлөгөө, үйл ажиллагааны үндсэн чиглэлд нийцүүлэн чөлөөтэй илэрхийлэх, МГЗНХ-ны гаргасан нэгдмэл шийдвэрийг биелүүлж, үйл ажиллагаанд тогтмол оролцож, гишүүнийхээ татварыг тогтоосон хугацаанд төлөх зэрэг эрх үүрэгтэй. МГЗНХ-ны гишүүн байгууллага, гишүүний сар, жилд төлөх татварын хэмжээг Удирдах зөвлөл тогтооно.
4. МГЗНХ-нд оюун санаа, мөнгө санхүү, үйл ажиллагаа болон бусад хэлбэрээр бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж байсан иргэн, байгууллагыг МГЗНХ-ны хүндэт гишүүн, гишүүн байгууллагаар, дүрмээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлсэн тус холбооны Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргыг МГЗНХ-ны хүндэт албан тушаалтнаар өргөмжлөн Монголын Гэрэл Зурагчдын дээд шагналаар шагнаж болно.
21 дүгээр зүйл.МГЗНХ-ны салбар, төлөөлөгчийн газар
1.МГЗНХолбоо нь хот, аймаг орон нутагт өөрийн салбар, гадаад оронд холбооны төлөөлөгчийн газартай байж болно.
2.Холбооны салбар, төлөөлөгчийн газар нь МГЗНХолбооны “Холбооны салбар, төлөөлөгчийн газар ажиллуулах тухай” журмын дагуу байгуулагдан, ажиллана.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ
САНХҮҮЖИЛТ, САНХҮҮГИЙН БОЛОН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
23 дугаар зүйл. МГЗНХ-ны орлого
1. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны орлого нь дараахь эх үүсвэрээс бүрдэж болно:
1/ Гишүүн байгууллага, гишүүн хувь хүний хандив
2/ Иргэд, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагын хандив
3/Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого
4/Зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор холбогдох байгууллагаас олгосон хөрөнгө
24 дүгээр зүйл. МГЗНХ-ны зарлага
1. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.
2. МГЗНХ-ны орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх зэргийг хориглоно.
3. МГЗНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, ажилтнаас тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
4. МГЗНХ нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд эд хөрөнгө хандив өгөхийг хориглоно.
25 дугаар зүйл. МГЗНХ-ны санхүүгийн болон
үйл ажиллагаанытайлан
1. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны санхүүгийн жилийн тайлангЕрөнхий нарийн бичгийн дарга үнэн зөв гаргаж Удирдах зөвлөлд тайлагнан дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор харьяалах дүүргийн Татварын хэлтэст хүлээлгэж өгч байна.
2. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны үйл ажиллагааны тайланг Ерөнхий нарийн бичгийн дарга үнэн зөв гаргаж Удирдах зөвлөлд тайлагнан, дараа оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор багтаан Хууль зүй, дотоод хэргийн яаманд гаргаж өгөх бөгөөд түүнд дараахь асуудлыг тусгана:
1/ Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны хаяг,
2/ үйл ажиллагааны тухай товч мэдээлэл,
3/ жилийн орлого, зарлагыг дор дурдсан ангиллаар
а/ хандивын
б/ дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагааны,
в/ өвлүүлсэн эд хөрөнгө,
4/ 700,000-аас дээш төгрөгийн хандив буюу өвийн хөрөнгө өгсөн байгууллага, иргэний нэр, зүйлсийн жагсаалт,
5/ МГЗНХ-ны Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий нарийн бичгийн даргын нэр, хаяг,
3. МГЗНХ-нд өргөсөн хандивыг хэрхэн зарцуулсан тухайгаа хандивлагчдад тайлагнах эсэхээ тэдгээртэй байгуулсан гэрээ, хэлцэлд заана.
4. МГЗНХ-ны үйл ажиллагааны тайланг 10-аас доошгүй жил хадгална.
ТАВДУГААР БҮЛЭГ
МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ
БИЛЭГ ТЭМДЭГ, МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН ДЭЭД ШАГНАЛ
26 дугаар зүйл. МГЗНХ-ны билэг тэмдэг
1. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны хараат бус, бие даасан байдлын билэг тэмдэг нь тус холбооны сүлд, далбаа, тамга, дуулал, хөшөө, дурсгалын багана, самбар хэвлэмэл хуудас мөн.
2. МГЗНХ-ны сүлд, далбаа, тамга, дууллын үг, ая, хөшөө, дургалын багана, самбар, хэвлэмэл хуудас нь Монголын нийт мэргэжлийн болон сонирхогчдын гэрэл зурагчдын эв нэгдэл, авьяас билэг, хүч хөдөлмөр, цог хийморийг илэрхийлнэ.
3. МГЗНХ-ны тамга нь дөрвөлжин хэлбэртэй, голдоо МГЗНХ-ны сүлдтэй, сүлдийг тойрон “Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо” гэсэн бичээстэй байна.
27 дугаар зүйл. Монголын Гэрэл Зурагчдын Дээд шагнал
1. Монголын гэрэл зурагчдын дээд шагнал нь Монголын нийт мэргэжлийн болон сонирхогчдын гэрэл зурагчдын эв нэгдэл, авьяас билэг, хүч хөдөлмөр, цог хийморийг илэрхийлнэ.
2. Монголын гэрэл зурагчдын дээд шагналын төрөл хэмжээ, түүнийг гардуулах журмыг МГЗНХ-ны Их Хурал, түүний хооронд Удирдах зөвлөлөөс тогтооно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ
ДҮРЭМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ҮНДЭСЛЭЛ, ЖУРАМ
ШИНЭЭР ОРУУЛСАН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ
28 дугаар зүйл. МГЗНХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт
оруулах үндэслэл
1. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны Их хурал хуралдаж байх үед хурлын төлөөлөгчийн санал болон Удирдах зөвлөлийн хуралдааны үед Удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны нэгний гаргасан дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах санаачлага нь МГЗНХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл болно.
29 дүгээр зүйл. МГЗНХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт
оруулах журам
1.МГЗНХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Их хурлын төлөөлөгчийн болон Удирдах зөвлөлийн гишүүдийн гуравны нэгний санаачлагыг тухайн хуралдааныг даргалагч хүлээн авч хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд бүртгэн авч, хэлэлцэх эсэх асуудлаар тус тусын хуралд оролцох ёстой нийт гишүүдийн олонхийн санал авсан тохиолдолд дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахаар эцсийн хэлэлцүүлэгт оруулан тус тусын хуралдаанд оролцох ёстой гишүүдийн дөрөвний гурвын саналаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг эцэслэн батлана.
МГЗНХ-ны дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь батлагдсан үеэсээ эхлэн энэ дүрмийн нэгэн адил хүчинтэй үйлчилнэ.
30 дугаар зүйл. МГЗНХ-ны дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг
улсын бүртгэлд бүртгүүлэх
1. Дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай Монгол Улсын хуулийн 15 дугаар зүйл, 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг, 22 дугаар зүйл, 23 дугаар зүйлд заасан нөхцөл журмын дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын улсын бүртгэлд заавал бүртгүүлнэ.
ДОЛДУГААР БҮЛЭГ
МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБООГ
ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ, ТАТАН БУУЛГАХ НӨХЦӨЛ, ЖУРАМ
ЭНЭ ТОХИОЛДОЛД ХӨРӨНГИЙГ ХЭРХЭХ ТУХАЙ
31 дүгээр зүйл. МГЗНХ-г өөрчлөн байгуулах
нөхцөл журам
1. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны Удирдах зөвлөлийн санал болгосноор Их хурлын нийт төлөөлөгчдийн дөрөвний гурвын шийдвэрээр Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоог ижил төстэй зорилго бүхий төрийн бус байгууллагатай нийлүүлэх, нэгтгэх болон хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно.
32 дугаар зүйл. МГЗНХ-г татан буулгах
нөхцөл, журам
1. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоог дүрэмд заасан зорилгоо бүрэн хэрэгжүүлж дууссан болон өөр үндэслэлээр Удирдах зөвлөлийн санал болгож, тэрхүү санал Хяналтын зөвлөлөөр хэлэлцэн Их хурлын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулан хаалттай хэлэлцэж Их хурлын нийт төлөөлөгчдийн дөрөвний гурвын шийдвэрээр Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоог татан буулгаж болно.
2. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны Их хурал түүнийг татан буулгасан тухай шийдвэрээ 21 хоногийн дотор нийтэд мэдээлж Хууль зүй, дотоод хэргийн яаманд бичгээр ирүүлэх бөгөөд энэхүү шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлээс хасна.
3. Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоог дор дурдсан үндэслэлээр шүүх албадан татан буулгана:
1/ дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан,
2/ хууль тогтоомж ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн,
зэрэг үндэслэл болно.
4. МГЗНХ-г татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас гаргасан комисс гүйцэтгэнэ. Татан буулгах комисс нь МГЗНХ-г татан буугдсан тухай нийтэд мэдээлнэ.
5. МГЗНХ татан буугдсан тохолдолд тус холбоонд холбогдох шаардлагыг Иргэний тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан нөхцөл журмын дагуу шийдвэрлэнэ.
МГЗНХолбооны Удирдах зөвлөлийн дарга............... П.Баттулга